Танилцуулга

          Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн 4 дүгээр бүлгийн 59 дүгээр зүйлийн 2-д "Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол аймаг, нийслэл, сум дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг хороонд Иргэдийн Нийтийн Хурал тухайн хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал үүсч хөгжсөн түүхтэй.

          1992-1994 он, 1994-1996 он, 1996-2000 он, 2000-2004 он, 2004-2008 он, 2008-2012 он гэсэн түүхэн үечлэлээр Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулагдаж иржээ.

          1996 оноос өмнө дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2 жилийн хугацаатай сонгогдож байсан нь 1996 онд хууль, тогтоомжинд өөрчлөлт орсноор 4 жилээр сонгогддог болсон. 

          2012 оны Орон нутгийн сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт орсонтой холбоотойгоор газар нутаг хүн амынхаа байдлаас шалтгаалан орон нутаг бүрт сонгогдох төлөөлөгчдийн тоо харилцан адилгүй болж Баянзүрх дүүрэг 41 төлөөлөгч, 7 Тэргүүлэгч, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргатай болсон.

         Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Төсөв, санхүү, эдийн засгийн хороо, Дэд бүтэц, амьдрах орчны хөгжлийн хороо, Хууль эрхзүй, төрийн үйлчилгээний хороо, Ногоон хөгжлийн хороо, Нийгмийн бодлогын хороо гэсэн таван хороотой.

         Хурлын Ажлын алба, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Улаан Загалмайн хороо, Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах салбар комисс болон Хурлын дэргэдэх Иргэний танхим, 28 хороо тус бүр Иргэний танхимтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

       Ажлын алба нь Захиргаа, хуулийн хэлтэс, Зохион байгуулалтын хэлтэс, Сургалт, сурталчилгааны хэлтэс гэсэн 3 хэлтэс, Аж ахуйн алба гэсэн 1 алба,  68 ажилтантай ажил үүрэг гүйцэтгэж байна.