Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрэмжит “математик стандарт-2015” олимпиад 2 дахь жилдээ
2015-03-16

      Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс санаачлан жил бүр уламжлал болгон явуулдаг “Математик стандарт-2015” бодлогын олимпиад 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн олимпиадыг Баянзүрх дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээнд зориулан хийж байгаагаараа онцлогтой. Дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү бодлогын уралдааныг нээж хэлсэн үгэндээ: “Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэхүү олимпиадыг санаачилж жил бүр уламжлал болгож байгаа нь дүүргийн ирээдүй болсон сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, математик стандартын түвшинг ахиулах, математикийн хичээлд суралцах идэвхийг нэмэгдүүлж, авьяасыг нээн илрүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд оршдог юм” гэлээ. Сурагчид төдийгүй багш нарын дунд явагдсан олимпиадын дүн маргааш гарна.