Баянзүрх дүүргийн харьяа хэлтэс, албад авлигын эсрэг сургалтанд хамрагдлаа.
2015-04-08

      Өнөөдөр Баянзүрх дүүргийн ИТХ-аас Авлигатай тэмцэх газартай хамтран ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга, хороодын Засаг дарга, Эрүүл мэндийн нэгдлийн удирдах албан тушаалтан, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарын дунд авлигын эсрэг сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ сургалтаар “Авлигын эсрэг хууль”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулиудыг сурталчилж байгаа ИТХ-аас санаачлан дүүргийн хэмжээнд хийгдэж буй 3 дахь удаагийн сургалт юм.

        Сургалтын төгсгөлд сургалтын үр дүнг тодорхойлох зорилгоор дээрх хуулиудаар АХА тэмцээнийг зохион байгууллаа. Ингэснээр сургалтаар үзсэн зүйлээ бататгаад зогсохгүй, оролцогчдын идэвхийг сэргээсэн ажил болсон юм.