Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах салбар комисс
2015-01-01

ЦАУЗБСК-ийн чиг үүрэг:

        Дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдээс нөхөн олговор олгох шүүхийн шийдвэр гаргуулсан хүмүүст нөхөн олговрыг хууль журмын хүрээнд олгож жил, улирлын тайланг гаргах, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн бүртгэл судалгааг гаргаж, холбогдох дээд шатны байгууллагад өгөх, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдээс тавьсан санал хүсэлтийг тухайн байгууллагуудад уламжилж хариу өгч байх.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах

салбар комиссын бүрэлдэхүүн

 

Комиссын дарга:

                        Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

Комиссын Нарийн бичгийн дарга:

                        Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн

дарга бөгөөд Ажлын албаны дарга

Гишүүд:

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга

Хурлын Ажлын албаны Хуулийн хэлтсийн Хурлын шагнал, ЦАУЗБСК хариуцсан мэргэжилтэн

Хурлын Ажлын албаны нягтлан бодогч