Ажлын алба

Алсын хараа

        Хурлын Ажлын алба нь хурлын хэвийн үйл ажиллагааг хангахад бүх талын туслалцаа үзүүлэх үндсэн үүрэгтэй бөгөөд хурлын нэрийн өмнөөс эрхзүйн харилцаанд оролцдог.

        Түүнчлэн хурлын бичиг хэрэг, аж ахуй, санхүүгийн асуудлыг дагнан хариуцахаас гадна дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгдсэн хуралдаан болон Тэргүүлэгчдийн хурлын бэлтгэл, зохион байгуулалтыг хангана. Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хяналт, шалгалт, судалгаа явуулахад хурлын нэрийн өмнөөс оролцоно.

         Хурлын Ажлын албыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга удирдах бөгөөд Ажлын албаны бүрэлдэхүүн нь төрийн албаны мэргэшсэн албан хаагчдаас бүрддэг.

         Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын ажлыг чиглүүлж тэдний үйл ажиллагааг тогтмолжуулж үр ашигтай болгох нь Хурлын Ажлын албаны нэг үндсэн чиг үүрэг юм.