Явуулын иргэний танхимын үйлчилгээг хороодоор үзүүлж эхлээд байна
2017-09-26

Баянзүрх дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, хялбаршуулсан байдлаар  цахим хэлбэрээр төрийн үйлчилгээг хэрхэн авч болох талаар сурталчлах, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Иргэний танхимын үйл ажиллагааг танилцуулах зорилгоор  Иргэдийн хурлын Ажлын албанаас Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл гэх мэт харъяа хэлтэс албадуудтай хамтран явуулын иргэний танхимын үйлчилгээг 28 хороондоо эхлүүллээ.