Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сэдэв хөндсөн хэлэлцүүлэг болно
2017-11-09

Баянзүрх дүүргийн ИТХ ын төлөөлөгч эмэгтэйчүүд санаачлан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх,урьдчилан сэргийлэх,  хүчээ нэгтгэх, дуу хоолойгоо шатны шатны байгууллагуудад хүргэх зорилго бүхий  “Бид юу хийдэг вэ” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үүрэг бүхий ажилтан албан хаагчид, удирдах түвшний ажилтнуудын хүрээнд 2017 оны 11 сарын 10 ны 14 цагт дүүргийн Соёлын ордонд  зохион байгуулах бөгөөд оролцох сонирхолтой иргэн,  байгууллагуудад нээлттэй болох юм.