“Төлөөлөгчийн манлайлал” сургалт зохион байгуулагдлаа
2018-01-12

Улсын Их хурлын тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, НҮБ –ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн нийгмийн хүсэн хүлээж байгаа өөрчлөлтийг хийх, уг хүсэл эрмэлзлээ бусдад ойлгуулах, нөлөөлөх чадваруудыг нь хөгжүүлэх зорилгоор 2018 оны 01 сарын 11 нээс 01 сарын 12 ны хооронд  “Төлөөлөгчийн манлайлал” сургалтыг зохион байгууллаа.

     Уг сургалтанд тус дүүргийн ИТХ ын төлөөлөгчид, ажлын албаны ажилтнууд хамрагдсан бөгөөд оролцогчдод улс төрийн манлайллын орчин үеийн онол, арга зүйд суурилсан аргаар өгөгдсөн сэдвүүдийн дагуу нэгдсэн мэдлэг, ойлголтыг өглөө.