Иргэдийн нийтийн хурлын дарга нартай уулзалт хийлээ
2018-01-29

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарыг хүлээн авч уулзан тулгамдаж буй асуудал болон жилийн төлөвлөгөө, үйл ажиллагааны талаар ярилцлаа. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан  хороодын Иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хөгжлийг дэмжих шинэлэг санал, санаачлагыг хэрэгжүүлж сайн туршлага болгон түгээн дэлгэрүүлэх зорилгоор төслийн уралдаан зарлаж буйг дуулгасан юм.