Ажлын хэсэг хуралдлаа
2018-02-12

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2018 оны 01 сарын 08 ны А/01 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага болон иргэдийн дунд гэр бүлийн амьжиргааг дэмжих, хүүхдийн эрх хамгаалал, оролцоо нөлөөллийн ажлыг эрчимжүүлж, хамтын ажиллагааг уялдуулан зохион байгуулах зорилго бүхий ажлын хэсгийг байгуулсан . Өнөөдөр тус ажлын хэсэг анхны хуралдаанаа хийж 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж тогтлоо