“Сурагчдын парламент” сэдэвт мини чуулган зохион байгуулагдлаа
2018-04-09

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Сургалт сурталчилгааны хэлтэс, дүүргийн Ерөнхий боловсролын 33, 48, 102, 127 дугаар сургуулиудын захиргаатай хамтран "Сурагчдын парламент" “Мини” чуулганы  1-р үеийг амжилттай зохион байгууллаа.

Чуулганаар "СОНГОЛТ" сэдвээр лекц уншиж харилцан ярилцаж, "Сурагчдын дүрэмт хувцасны чанар, ном сурах бичгийн хүртээмж, стандарт" сэдвээр хэлэлцүүлэг явуулж оролцогсдын санал бодлыг сонссон ба  сурагчид сонгууль явуулж  2018 оны  04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдах  "Сурагчдын парламент"  2 дугаар үеийн нэгдсэн чуулганд оролцох 8 төлөөлөгчөө амжилттай сонголоо.

Чуулганы үйл ажиллагаанд дүүргийн 33-р сургуулийн төгсөх ангийн суралцагсад оролцсон бөгөөд 48, 102, 127 дугаар сургуулиудад үргэлжлэн явагдах юм.