Улаан загалмайн хороо
2015-01-01

     Баянзүрх дүүргийн салбар Улаан Загалмайн Хороо нь 2000 оны 02 сарын 17 нд анхны үүсгэн байгуулагчийн хурлаа зохион байгуулж, албан ёсны дунд шатны хороо болон зохион байгуулагдсан.

Эрхэм зорилго: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн зорилго нь шударга ёсны зарчимд үндэслэн хүнийг яс үндэс, иргэний харъяалал, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, боловсролоос нь үл хамааран хүний аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүмүүнлэг ёсыг хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хүмүүс хоорондын ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагааг дэмжих, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахад оршино.

 Уриа: Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа

Алсын хараа: Хүмүүнлэгийн үнэ цэнийг дээдэлсэн хүнлэг энэрэнгүй нийгмийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна.

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны бүтэц