“Нээлттэй дүүрэг” танилцах аялал зохион байгууллаа
2018-05-03

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Сургалт сурталчилгааны хэлтэс, Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран дүүргээ танилцуулах хийгээд дүүрэгт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтууд, түүх, соёлын дурсгалт газруудтай өсвөр үеийн хүүхэд, залуучуудад сурталчлан таниулах  “НЭЭЛТТЭЙ ДҮҮРЭГ” танин мэдэхүйн тойрон аялалыг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.  

Аялалыг эхлүүлж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг хүүхэд, залуустаа хандан дүүргийнхээ хөгжил, дэвшилд оруулах тэдний хувь нэмэр чухал болохыг онцолсон бөгөөд ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч Х.Эрдэнэсайхан дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалтуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн  аялалын нээлтийн үйл ажиллагаанд ИТХ-ын 10 дугаар хорооны Төлөөлөгч А.Эрдэнэсайхан болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаа нар оролцсон ба дүүргийн ЕБС-иудын төлөөлөл болсон төгсөх ангийн манлайлагч, шилдэг 50 сурагч аяллаа.