Хороодын насанд хүрэгчдийн шатрын тэмцээн амжилттай явагдлаа
2018-05-03

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Сургалт сурталчилгааны хэлтсээс уламжлал болгон зохион байгуулдаг 8, 10, 20, 23, 28-р хорооны насанд хүрэгчдийн “Шатрын аварга” шалгаруулах тэмцээнийг 3 дах жилдээ амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний эрэгтэй төрөлд:

1-р байр- У.Нямсүрэн /20-р хороо/

2-р байр- Ш.Мөнхтөр /20-р хороо/

3-р байр- О.Батсайхан /23-р хороо/

Эмэгтэй төрөлд:

1-р байр- М.Тогтохбаяр /20-р хороо/

2-р байр- С.Аюуш /23-р хороо/

3-р байр- Н.Баасанжав /23-р хороо/ нар тус тус байр эзэлж, багийн дүнгээр 20-р хороо Шилжин явах цомын эзэн боллоо.

Тэмцээнийг зохион байгуулахад Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Д.Пүрэвдаваа, Төлөөлөгч Э.Хатанбаатар нар дэмжлэг үзүүлсэн бөгөөд  тэмцээнд оролцогсдод баяр хүргэж  амжилт хүслээ.