"Хангарди-2018" спорт наадам болж өндөрлөлөө
2018-05-21

2018 оны 05 сарын 17 ноос 05 сарын 20 ны хооронд Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, ажлын албаны ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Хангарди-2018" спорт наадам болж өндөрлөлөө. Энэхүү наадамд 10 багийн 450 гаруй тамирчид сагс, волейбол, дартс, ширээний теннис, боулинг гэсэн таван төрөлд хурд хүч авхаалж самбаа сорин оролцсоноос Баянзүрх дүүргийн баг тамирчид Сагсан бөмбөгийн төрөлд алт /эрэгтэй/, боулинг хүрэл медаль тус тус хүртэж Ажлын албаны ажилтан Б.Энхсайхан сагсан бөмбөгийн төрөлд шилдэг тамирчнаар шалгарч амжилттай оролцлоо.