“Залуу гэр бүл” өдөрлөг зохион байгуулагдлаа
2018-05-18

Олон улсын “Гэр бүлийн өдөр” –ийг тохиолдуулан Баянзүр дүүргийн 25 дугаар хорооны Иргэний танхимаас залуучуудын гэр бүлийн боловсролыг дэмжих зорилгоор тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Залуу гэр бүл” өдөрлөгийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулж  2 залуу хосод “Гэрлэлтийн баталгаа” гардуулах ёслолын үйл ажиллагааг хийлээ.

Өдөрлөгийн зорилго нь  гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гэр бүлийн боловсролын талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн тухай хуулийг сурталчилахад чиглэсэн юм. 

Өдөрлөгийн хүрээнд Олон улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн багш Нандинцэцэг  “Гэр бүлийн харилцаа” сэдвээр лекц тавьж,  хуульч өмгөөлөгч Хандармаа “Гэр бүлийн тухай хууль”-аар танилцуулга хийлээ.