Фермерийн аж ахуйтай танилцах аялал зохион байгууллаа
2018-05-22

 

Монгол Улсын “Малын эрүүл мэндийн тухай”, “Малын генетик нөөцийн тухай” хуулиуд 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан дүүргийн Гэмт хэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, ЗДТГ-ын Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэс, дүүргийн Хөгжлийн төвтэй хамтран дүүргийн 11, 20 дугаар хорооны мал бүхий иргэдэд сургалт явуулж, тэргүүн Фермерийн аж ахуйтай танилцах аялал зохион байгууллаа.

Сургалтаар Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.Алтанзул Монгол Улсын “Малын эрүүл мэндийн тухай хууль”-иар, ЗДТГ-ын Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга С.Жавхлан “Малын генетик нөөцийн тухай хууль”-иар, дүүргийн хөгжлийн төвийн зохион байгуулагч Г.Цогтбаяр “Иргэдийн бүлэг хэрхэн байгуулах” талаар сургалт явуулсан бол дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Гачуурт дахь цагдаагийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч н.Ялалт малын хулгайн гэмт хэргийн талаарх танилцуулга, урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга өгч, иргэдтэй санал бодлоо солилцон ажиллаа.