Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал хуралдлаа
2018-06-19

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурал 2018 оны 06 сарын 19-ний өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Хурлаар:

-Төрийн дээд одон медальд уламжлах тухай,

-Дүүргийн Усан спорт сургалтын төвд шинжилгээний лаборатори байгуулах хөрөнгө гаргахыг зөвшөөрөх эрх олгох тухай,

- Ажлын хэсэг байгуулах тухай,

- Дүүргийн “Соёлын ордон”-ы 95 жилийн ой тэмдэглэхийг уламжлах тухай,

- Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны 2018 оны эхний хагас жилийн тайланг хэлэлцэх тухай зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ.