Дүүргийн Онцгой байдлын хэлтэст зөөврийн хяналтын пост авч өглөө
2018-06-20

Онцгой байдлын албаны өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 20-нд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Онцгой байдлын хэлтэст зөөврийн хяналтын пост худалдан авч өглөө. Тус зөөврийн постыг хүлээлгэж өгөх үеэр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Ц.Батхүү Онцгой байдлын албанд ажиллаж байгаа алба хаагчдад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүссэний 14 жилийн ойн мэндийг хүргэж албанд нь амжилт хүслээ.

Дашрамд мэдээлэхэд дүүргийн Онцгой байдлын хэлтэст 2018 оны эхний хагас жилийн байдлаар аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 30 дуудлага, гал түймрийн 347 дуудлага ирсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14%-иар буурсан үзүүлэлттэй байна.