Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь - Таны үүрэг сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2018-06-29

       Баянзүрх дүүргийн прокурорын газраас санаачлан тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь  - Таны үүрэг сэдэвт хэлэлцүүлэг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид,  хороодын Засаг дарга нар, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд болон бусад байгууллагын удирдлага, төлөөллүүд хамрагдсан байна.

Хэлэлцүүлгээр Баянзүрх дүүргийн прокурорын газраас бусдын эд зүйлийг дээрэмдэх, хулгайлах, залилан мэхлэх болон Архины хордлогын улмаас хүний амь нас хохирсон хэргийн талаарх ойлголт, түүний шалтгаан нөхцөлийг танилцуулсан бөгөөд цаашид авах арга хэмжээний талаар оролцогчидтой санал солилцож тодорхой арга хэмжээг авч ажиллахаар боллоо.