Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2018-10-01

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас тус байгууллагад  ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаа нар болон бусад албаны хүмүүс оролцож ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлэн гарын бэлэг гардууллаа.