“Иргэдэд төрийн үйлчилгээг сурталчлах, цахим үйлчилгээ үзүүлэх” аяны 3 дугаар үе шатыг амжилттай зохион байгууллаа
2018-10-03

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Сургалт сурталчилгааны хэлтсээс дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, хялбаршуулсан байдлаар цахим хэлбэрээр төрийн үйлчилгээг хэрхэн авах талаар сурталчлах, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөөлөгчдийн хурал болон Иргэний танхимын үйл ажиллагааг иргэдэд таниулах, иргэнд хүрч очих явуулын иргэний танхимын үйлчилгээ үзүүлэх аяны 3 дугаар үе шатыг 2018 оны 09 сарын 14-нээс 09 сарын 21-ний өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрийн 14 байршилд зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаагаар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, Нийгмийн даатгал, Татварын хэлтэс, Газрын алба зэрэг төрийн байгууллагуудын үйлчилгээний талаар мэдээлэл өгч, цахимаар 1072 хувьцаа, хүүхдийн мөнгө, автомашины торгууль, жолоочийн зөрчлийн оноо зэргийг лавлаж өгөх үйлчилгээ үзүүлж иргэдээс хороонд тулгамдаж буй асуудлын талаар санал, асуулга авлаа.

Аяны хүрээнд зохион байгуулагдсан уг үйл ажиллагаанд дүүргийн 28 хорооны 3400 гаруй иргэд идэвхитэй хамрагдаж  төрийн үйлчилгээний талаар мэдээлэл авч үйлчлүүлсэн байна.