“Амьдрах орчноо сайжруулъя” иргэдээс санал, асуулга авч үр дүнг хэлэлцлээ
2018-10-01

Дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Токиогийн гудамж”-ны  тохижилт болон орчныг сайжруулах талаар Япон улсын Сайтама их сургууль болон ШУТИС- ийн судалгааны баг, “Team мачиудо” ТББ, “Ногоон гудамж” ТББ-ын төлөөллүүд, болон 3 дугаар хорооны ИНХ-ын дарга Б.Одбаяр, Сургалт, сурталчилгаа хариуцсан зохион байгуулагч А.Сарантуяагийн хамт тус хорооны оршин суугч 200 гаруй иргэдээс дэлгэрэнгүй санал асуулгыг 2018 оны 09 сарын 29, 30-ны өдрүүдэд авч нэгтгэж, иргэдээс гарсан саналуудыг нэгтгэн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уг судалгаа нь тухайн орчинд амьдарч байгаа иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд иргэн хүний өөрийн оролцоо ямар байх талаархи санал бодлыг давхар судалж гарцыг тодорхойлсноороо ихэхэн үр дүн, ач холбогдолтой боллоо.