Сургалт зохион байгуулж байна
2018-10-08

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн 28 хорооны залуу гэр бүл, иргэдэд “ Гэр бүлийн үнэ цэнэ ба хүүхдийн хүмүүжил, төлөвшил” сэдэвт сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хороодыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байна.

Уг сургалтаар гэмт хэрэг, зөрчлийг гарсан хойно нь биш гарахаас урьдчилан сэргийлэхэд залуу гэр бүлийн үүрэг, хүүхдийн өсөж хүмүүжиж буй орчин ямар чухал болох талаар гэр бүл судлалын үүднээс дэлгэрэнгүй мэдээлэл өгч, олон нийтийн ойлголт хандлагад нөлөөлөх сэдлийг өгөх  юм.  Сургалт 10 сарын 15-ныг хүртэл явагдана.