“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙН ХҮРЭЭНД 100 ШИНС МОД ТАРИЛАА
2018-10-13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 4 дүгээр сарын 14-ний зарлиг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/420 дугаар захирамжийн хүрээнд өнөөдөр дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Баянзүрх хайрханд 100 шинс мод тарилаа.

Уг өдөрлөгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаа,Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 12 төлөөлөгч, Хурлын ажлын албаны болон  Засаг даргын Тамгын газрын албан хаагчид оролцлоо.

Дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс ногоон байгууламжийн арчилгааны графикын дагуу хайрханы энгэрт жил бүр тарьж буй моднуудыг тогтмол арчлан хамгаалж байгаа бөгөөд үүний үр дүнд 70 орчим хувийн ургалттай байгаа юм байна