Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулагдсан орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
2018-11-23

Монгол Улсын Хууль тогтоомж, УИХ, ЗГ, НИТХ-аас баталсан тогтоол шийдвэр, холбогдох яам, агентлагаас баталсан дүрэм, журам,  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22–ны өдрийн 258 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/43 дугаар тогтоолын хэрэгжилтийг тус тус хангуулах зорилгоор Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үйл ажиллагааны төсвөө батлуулдаг төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, тус дүүргийн Засаг даргын дэргэдэх  харъяа хэлтэс, албад, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулагдсан орон нутгийн өмчит байгууллагуудын 2018 оны үйл ажиллагааны тайлан, төсвийн захиран зарцуулалттай танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх, санал сонсох, олон нийтэд мэдээллэх зорилго бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр  сарын 22-ны өдрүүдэд ажиллаж нийт 126 газрын үйл ажиллагаатай танилцлаа.