Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгдсэн хуралдаан энэ сарын 14 нд болно
2018-12-10

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018.12.10-ны өдрийн хуралдаанаар 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хуралдах Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгдсэн хуралдааны хуралдаан эхлэх цаг болон хэлэлцэх асуудалд дараах өөрчлөлтийг нэмж орууллаа.

Үүнд:

            Хуралдаан эхлэх цаг:

  • 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хуралдах Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгдсэн хуралдаан 11:00 цагт эхлэх

 

Хэлэлцэх асуудалд:

  • Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх тухай

  • Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороог тосгоны статустай болгох тухай

  • Дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)- ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай

  • Дүүргийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай

  • Дүүргийн 2019 оны төсвийн төслийн тухай