Дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын зүгээс Ардчилсан шинэ үндсэн хууль батлалцсан депутатууд, ахмаддууддаа хүндэтгэл үзүүллээ
2019-01-28

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ой болон ХҮII жарны “Урвуулагч” хэмээх шороон Гахай жилийн сарын шинийн баярыг тохиолдуулан хуралд ажиллаж байсан, өдгөө ажиллаж байгаа ахмад ажилтнууд болон Ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ жил бүр нэр хүндтэй эрхэм ахмадуудаа хүлээн авч дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр болохуйц үнэтэй санал, зөвлөгөөг сонсч үйл ажиллагаандаа тусгаж ирдэг уламжлалтай бөгөөд ахмад буурлууд маань туршлагаасаа харамгүй хуваалцаж байдагт талархаж буйгаа  илэрхийлсэн юм.

Тэртээ 1992 онд Найрамдлын районы Ардын депутатын хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолоор засаг захиргааны нэгж өөрчлөгдөн  Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  анхны 90 төлөөлөгч 18 хорооноос сонгогдон ажиллаж байсан түүхтэй бөгөөд өдгөө Баянзүрх дүүрэг нийт 336,900 орчим хүн амтай, 28 хорооноос 41 төлөөлөгч сонгогдон ард иргэдийнхээ амар амгалан, эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхээр хамтран ажиллаж байна.