БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 10 ДУГААР ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2019-02-01

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдаан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагт дүүргийн Чуулганы танхимд болж ирвэл зохих 41 Төлөөлөгчөөс 37 Төлөөлөгч хуралд оролцон, хурлын ирц 90,2 хувьтай хуралдлаа.

Тус хуралдаанаар

  1. Дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)- ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай

  2. Дүүргийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.