ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО
2019-02-04

17 дугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярын босгон дээр  улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2019 оны 02 сарын 04 ний өдөр Баянзүрх дүүрэгт боллоо.

    Шагналыг Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, ИТХ-ын дэд дарга Ц.Батхүү, Засаг даргын зөвлөх С.Майнбаяр, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч  Д.Уламбаяр, Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын  орлогч Т.Батцогт нар гардуулж баяр хүргэлээ.

     Баянзүрх дүүргээс Хөдөлмөрийн хүндэт медалиар 50 хүн, Алтан гадас одонгоор 78 хүн шагнагдсан бол Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 17 хүн, Цэргийн гавъяаны одонгоор 8 хүн, Цэргийн хүндэт медалиар 3, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор 5 хүн шагнагдан энгэртээ зүүлээ.