“БИДНИЙ БАЯНЗҮРХ“ ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
2019-06-20

Хүүхэд багачуудын ертөнцийг үзэх үзэл, байгаль дэлхийгээ хайрлах, эх орон, түүх дурсгалаараа бахархах, дүрслэн зурах идэвхийг өрнүүлэх, зурах авьяастай, бүтээлч сэтгэлгээтэй хүүхдүүдийг нээн илрүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор Баянзүрх дүүргийн бүтээн байгуулалт, иргэдийн ирээдүйг хүүхдийн нүдээр тольдон харуулсан “БИДНИЙ БАЯНЗҮРХ” хүүхдийн гар зургийн уралдааныг “Ирээдүйн Монгол” ТББ-ын 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 6-18 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулсан бөгөөд уралдаанд нийт 36 хүүхдийн бүтээл ирүүлснийг дүгнэж, шагнал гардуулах үйл ажиллагаа болов.
Үйл ажиллагаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаа, “Ирээдүй Монгол” ТББ-ын ахлах мэргэжилтэн н.Нямзаяа нар оролцож шагнал гардууллаа.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс 127-р сургуулийн 3б ангийн сурагч Х.Энэрэлэн “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” бүтээлээр “ГРАН ПРИ” шагнал хүртэж Өргөмжлөл, БНСУ-д болох хүүхдийн гар зургийн үзэсгэлэнд оролцох эрхийн бичгээр,
Бага буюу 6-9 насны ангилалд 16 бүтээл ирүүлснээс
1-р байр, 127-р сургуулийн 1а ангийн сурагч О.Төмөрсүх “Миний сургууль” ,
2-р байр, 79-р сургуулийн 4в ангийн сурагч Б.Содбаяр “Бидний Баянзүрх”,
3-р байр, Төгс дэлгэрэх сургуулийн 2в ангийн сурагч М.Эрхэмбат “Миний хүслийн морины хөшөө” бүтээлээр Өргөмжлөл, мөнгөн шагнал,
Дунд буюу 10-14 насны ангилалд 18 бүтээл ирүүлснээс
1-р байр, 92-р сургуулийн 8а ангийн сурагч Э.Алтанчимэг “Миний мөрөөдлийн Баянзүрх”,
2-р байр, 111-р сургуулийн 7 ангийн сурагч А.Чингүүн “Бидний эргэн тойрон”,
3-р байр, 79-р сургуулийн 8а ангийн сурагч Д.Долгорсүрэн “Бидний Баянзүрх” бүтээлээр Өргөмжлөл, мөнгөн шагнал,
Ахлах буюу 15-18 насны ангилалд 2 бүтээл ирүүлснээс
1-р байр, 92-р сургуулийн 11г ангийн сурагч Б.Баасансүрэн “Монгол өв, ахуй”,
2-р байр, ШУТИС-ийн 1-р курсийн оюутан М.Бямбадорж нар эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.