Швейцарын Холбооны Улсын Парламентын төлөөлөгчид айлчлав
2019-07-04

Швейцарын Холбооны Улсын Парламентын дарга Хатагтай Марина Кароббио бусад дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар Баянзүрх дүүргийн Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвтэй танилцлаа.
Тэрээр Монгол улсад хийх албан айлчлалын хүрээнд Баянзүрх дүүрэгт хэрэгжиж байгаа Швейцарын буцалтгүй тусламж, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж байгаа Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэх төслийн үйл ажиллагаа, Хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаа, Цагдаагийн байгууллага, дүүргийн Гэмт хэргийн зөвлөлтэй хэрхэн хамтран ажилладаг. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хуулийн хэрэгжилт, уг төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа талаар танилцлаа.