ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО
2019-07-10

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2019 оны 07 сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэгт боллоо.
Энэ жил Баянзүрх дүүргээс Хөдөлмөрийн хүндэт медалиар 28 хүн, Алтан гадас одонгоор 81 хүн, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 16 хүн, Цэргийн гавъяаны одонгоор 7 хүн, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор 2 хүн тус тус шагнуулсан байна.
Шагналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг, Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Т.Батцогт, Д.Уламбаяр, Засаг даргын зөвлөх Х.Майнбаяр, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаа нар гардуулж баяр хүргэлээ.