“Хөгжилтэй буухиа-2019” явган аялалын тэмцээн зохион байгуулагдлаа
2019-07-31

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэд залуучуудын идэвхийг нэмэгдүүлэх, тэдний бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Хөгжилтэй буухиа” явган аялалын тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд 45 иргэн бүртгүүлэн, ДИТХ-ын Төлөөлөгч, ИНХ-н дарга Д.Нэргүй, Ахмадын дарга Ё.Дэлгэрмаа нар иргэдийн хамтаар оролцлоо. Хорооны байрнаас Хүрэл тогоот буюу Одон орон судлалын хүрээлэнгийн талбай хүртэл алхах зууртаа Төлөөлөгчид иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын тухай ярилцсан юм. Мөн 4 багийн дунд буухиа тэмцээн, олс таталт, дартс, нуувч олох, шилдэг тамирчин гэх мэт шагналт тэмцээн зохион Алт, мөнгө, хүрэл медалиар шагнаж урамшуулсан бөгөөд шалгарсан тамирчдаа Баянзүрх дүүргийн иргэдийн VIII их наадамд оролцуулах зорилготой юм.