Захиргаа, хуулийн хэлтэс
2015-11-03

Хэлтсийн зорилго:

        Монгол Улсын Үндсэн хууль болон хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг боловсронгуй болгох, нутгийн өөрөө удирдах ёс, Хурлын чадавхийг бэхжүүлж, иргэд, хамт олны бүтээлч санаачлагыг дэмжин нийслэлийн хэмжээнд тэргүүлэх түвшинд хүргэхэд оршино.

Хэлтсийн чиг үүрэг:

1.ИТХ, Хурлын Тэргүүлэгч, Төлөөлөгчөөс санаачилсан, бусад эрх бүхий этгээдээс боловсруулсан шийдвэрийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль  бусад хууль болон эрх зүйн бодлогод хэрхэн нийцэж байгаа, түүнчлэн хуулиар тогтоосон шаардлагыг хангасан эсэх талаар санал, дүгнэлтийн төслийг бэлтгэх;

2.Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчидтэй харилцахдаа дүүргийн ИТХ-аас хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, хурлаас батлагдсан тогтоол, Хурлын Ажлын албаны бодлого, чиглэлтэй үйл ажиллагаагаа уялдуулан зохион байгуулах, хууль эрх зүйн бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх;

3.Хорооны ИНХ-ын дарга, түүний Тэргүүлэгчидтэй харилцахдаа Хурал, хурлын Ажлын албанаас өгсөн чиглэлийн дагуу   хууль эрх зүйн дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллах,  мэргэжил арга зүйн  туслалцаа үзүүлэх;

4.Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудад бүртгэл судалгаанд тулгуурлан хууль дээдлэх зарчмыг баримтлан хяналт тавьж ажиллах;

5.Төрийн дээд одон медаль, орон нутгийн, салбарын шагналаар шагнуулахаар хүсэлт ирүүлсэн иргэний материалыг шалгаж, шаардлага хангасан тохиолдолд Тэргүүлэгчдийн хуралд хэлэлцүүлэх;

6.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн бүртгэл тайлан судалгааг гаргах, хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдэгчдээс тавьсан санал, хүсэлтийг шийдвэрлэх, хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулах;

7.Хурал болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, Хурлын дэргэдэх хороодын шийдвэрийн биелэлтийг тооцож,  хууль, тогтоомж Хурлын шийдвэрийг иргэдэд тайлбарлан таниулах, цаг үеийн мэдээллээр хангаж ажиллах;

8.Хурлын Ажлын албаны хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, төрийн албан хаагчийн ёс зүй, үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний хэрэгжилт, хувийн хэргийн бүрдүүлэлтэд хяналт тавих;

9.Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих;

10.Дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралтыг багасгах, урьдчилан сэргийлэх ажлыг иргэдийн оролцоо, төрийн байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан зохион байгуулах;

11.Ажлын албаны ажилтнуудаас төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалт авах.