Сургалт, сурталчилгааны хэлтэс
2017-05-01

Хэлтсийн зорилго:

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, дээд газар болон Хурлын байгууллагаас гарч байгаа тогтоол шийдвэр, түүний хэрэгжилтийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, төрийн болон төрийн бус байгууллагыг иргэдтэй хамтран ажиллах нөхцөл боломжоор хангах, төлөөллийн байгууллагын эрх үүргийг хангуулахад орон нутгийг чадавхижуулах үйл ажиллагааг чиглүүлэн удирдах, иргэдийн хөгжих эрхийг  баталгаажуулсан үйл ажиллагаа, мэдээ мэдээллээр хангах олон талт үйл ажиллагаа явуулах.

Хэлтсийн чиг үүрэг:

 

  • Төрөөс явуулж буй бодлого, ажил үйлчилгээг иргэдэд хүргэх, хуулийн төсөл, хөтөлбөрүүд, нийгмийн тулгамдсан асуудлуудыг ард нийтээр хэлэлцүүлж, иргэдийн санал бодол, байр суурийг тусгуулах

  • Төрийн бодлого, шийдвэрт иргэдийн санал шүүмжлэлийг тусгаж ажиллах, улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг иргэдээр хэлэлцүүлэх

  • Иргэний танхимын үйл ажиллагааг тогтмолжуулж, дүүрэгт тулгамдсан асуудлын нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих

  • Хороодын Иргэний танхимыг удирдлага арга зүйгээр хангаж , “Шууд Ардчилал”-ыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах

  • “Шууд Ардчилал”-ыг хөгжүүлэх асуудлаар хэлэлцүүлэг, сургалт, семинар зохион байгуулах, гарын авлага материал бэлтгэх, тараах

  • Дүүрэг, хороодын олон нийтийн санаа бодлыг судлах, социологийн судалгаа, санал асуулга явуулах

  • Иргэний оролцоог бүх түвшинд нэмэгдүүлэх