"АМЖИЖ ТУСАЛЪЯ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2019-10-21

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны А/45 дугаар захирамжаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улаан загалмайн хороо хамтран Гамшгаас хамгаалах тухай хуулийг олон нийтэд таниулах, гамшгийн бэлэн байдлыг хангаж урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах олон нийтийн мэдлэг, ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах сургалтыг хороодын Засаг дарга нар болон албан хаагчдад зохион байгууллаа.

 Энэхүү сургалтын хүрээнд оролцогчдын эрх зүйн мэдлэг, ойлголт, хандлага өөрчлөгдөж, болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэгдэх боломж бүрдэхээр зогсохгүй сургагч багш болсноор үргэлжлүүлэн иргэдийн дунд таниулга хийх боломж бүрдэж байгаа юм.