"УС-АМИН ЭРДЭНЭ" ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
2019-10-28

Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв ОНӨААТҮГ нь Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан уламжлалт "Ус-амин эрдэнэ" гар зургийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 10 гаруй сургуулийн 100-гаад сурагч бүтээлээ ирүүлсэнээс 3 насны ангилалаар шалгаруулж I байр- 3 сурагч, II байр 6 сурагч, III байр 9 сурагч, тусгай байр эзэлсэн 9, нийт 27 сурагч шагналаа гардан авлаа.
Энэхүү тэмцээнд 1 дүгээр байр эзэлсэн сурагчид 3 сар, 2 дугаар байр эзэлсэн сурагчид 2 сар, 3 дугаар байр эзэлсэн сурагчид 1 сар үнэ төлбөргүй усан бассейнаар үйлчлүүлэх эрхээр шагнуулсан нь тэдний уран бүтээл, авьяас чадварыг хөгжүүлэхийг дэмжсэн сайхан ажил болжээ.
Энэ удаагийн тэмцээнд Шинэ Монгол, 44 дүгээр сургууль, Оюунлаг, Оюуны оньс, 21дүгээр сургуулийн сурагчид бусдаасаа идэвхтэй оролцсон байна.