Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо
2020-04-30

2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.