Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамт олон ШИЛДЭГ ДОНОР БАЙГУУЛЛАГААР шалгарлаа.
2020-06-11

2004 оноос эхлэн дэлхий нийтээр жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын дэлхийн өдөр болгон тэмдэглэх болсон бөгөөд Монгол Улс 17 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Донорын тухай хуулийг орон нутагтаа хэрэгжүүлж аюулгүй, найдвартай цусны хэрэгцээг мэдэрч, олон нийтэд сайн дурын авлагагүй донорын ач тусыг ойлгуулан донорын талаарх мэдлэг хандлагыг сайжруулах зорилгоор идэвхтэн гишүүдийг бэлтгэх сургалт, олон нийтийн сурталчилгаа, аюулгүй цус цуглуулах өдөрлөг гэх мэт олон үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд амжилттай зохион байгуулсаар байгаа билээ.

Цусны донорын дэлхийн өдрийг угтаж Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн яам хамтран Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хамт олныг бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг, сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэн ажилласанд  ШИЛДЭГ ДОНОР байгууллагаар шалгаруулсан байна.