Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурал боллоо.
2020-06-20

Нийслэлийн Сонгуулийн хороо болон Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн Сонгуулийн санал авах байрыг шилжүүлэх тухай хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид хуралдлаа.

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” А/39 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэр, төв”-ийн 22 дугаар тойргийн 32 хэсгийн дугаартай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Миний хүүхдүүд” цэцэрлэг 36-а байр” санал авах байрыг “268 дугаар цэцэрлэг” болгож өөрчилж баталлаа.