“Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэр, төвийг байгуулах тухай” А/38 дугаар тогтоолын хавсралтыг шинэчлэн баталлаа.
2020-08-19

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэр, төвийг байгуулах тухай” А/38 дугаар тогтоолын хавсралтыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 8/1692 албан бичгийг үндэслэн шинэчлэн баталлаа.