ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
2020-09-07

Бие даан нэр дэвшигч нь дор дурдсан баримт бичгийг 2020 оны 9 дүгээр сарын 7, 8, 9-ний өдрүүдэд тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.

1.Нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл;
/маягтыг https://gec.gov.mn/post/2597…холбоосоор татаж авна уу/

2.Сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт;
/ 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тухайн шатны сонгуулийн хороод тэмдэг дарж олгоно./

3.Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн, Засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн шийдвэрийн хуулбар;

4.Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөртэй эсэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа;

  • Шийдвэр гүйцэтгэх алба болон орон нутагт харьяа нэгжийн шийдвэр гүйцэтгэл хариуцсан газар, хэлтсээс;
  • Улаанбаатар хотод Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, ШШГЕГ-ын 2 дугаар байрнаас очиж авна. ШШГЕГ-ын лавлагааны утас 70001383, 70001480/

5.Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх талаарх татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт.

5.1. Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх тодорхойлолтыг  www.etax.mta.mn  цахим хуудаснаас авна.

5.2. Аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол www.etax.mta.mn цахим хуудаст хандаж байгууллагын татварын тодорхойлолтыг авна.

/Тодорхойлолт авах дэлгэрэнгүй зааврыг Татварын ерөнхий газрын www.mta.mn цахим хуудас болон ТЕГ-ын 1800-1288 дугаарын утсаар мэдээлэл авна уу.

6.Нэр дэвшигчийн намтар;

/маягтыг https://gec.gov.mn/post/2597… холбоосоор татаж авна уу/

7.Нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар;

8.Бие даан нэр дэвшигчийг төлөөлж тухайн шатны сонгуулийн хороотой харилцах хоёр хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, харилцах утасны дугаар;

9.Төрийн аудитын байгууллагаар хянуулсан бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн аудитын дүгнэлт;

10.Ял эдэлж байгаа эсэх талаарх Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа;

  • Харьяа нутаг дэвсгэрийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх төрийн үйлчилгээний нэг цэг /Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарууд/-ээс “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт”-ын маягтаар авна. ЦЕГ-ын Лавлагааны сангийн утас 70191060, 70191089.

11.Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг;

  • Мэдүүлгийн маягт болон мэдүүлэг гаргах тайлбар, загвар жишээг Авлигатай тэмцэх газрын https://iaac.mn/category/18?menu=139 цахим хуудаснаас авна. /холбоо барих утасны дугаар 311919/

12.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа;

  • Тухайн нэр дэвшиж байгаа нутаг дэвсгэрийн цагдаа /аймаг, дүүрэг/-гийн газар, хэлтэст лавлагаа авах талаар хүсэлт гаргаж, албан бичгээр авна.
    /Лавлагаа нь ажлын 2 өдөрт гарах бөгөөд ЦЕГ-ын Лавлагааны сангийн 70191060, 70191089 дугаар утсаар лавлах боломжтой./

Эх сурвалж: https://www.gec.gov.mn/blog/3000