Баянзүрх дүүргийн өндөр настан Ядамын Дэмбэрэл Цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа.
2020-09-07

Баянзүрх дүүргийн өндөр настан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан Ядамын Дэмбэрэлд чөлөөлөх дайны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 111 дүгээр зарлигаар Цэргийн гавьяаны одон, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын Бахархал-хүндэтгэл шагналаар шагнуулсанг Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг, Баянзүрх дүүргийн цэргийн штабын дарга Т.Амартогтох болон бусад албаны хүмүүс хүндэтгэл үзүүлэн гардуулан өглөө.