Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, тэдний ар гэрт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
2020-09-10

Монгол Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль,  Монгол Улсын Их хурлын тогтоол, Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол, Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүрэм болон холбогдох хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэн “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” хэлмэгдсэн иргэд, тэдний ар гэрт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан.

Арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Ш.Ганчимэг, салбар комиссын нарийн бичгийн дарга П.Сумъяасүрэн, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүлэгч н.Мягмар болон Ажлын албаны албан хаагчид, дүүргийн 9 дүгээр хорооны Төлөөлөгч, Засаг дарга Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний 032 дугаар анги, Содномдаржаалин хийдийн лам нар оролцож, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Зоригт хайрхан” ууланд байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлсэн Дурсгалын баганад хүндэтгэлийн цэцэг өргөж, хэлмэгдсэн иргэд тэдний ар гэрт хүндэтгэл үзүүллээ.