ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО.
2020-09-16

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Баянзүрх дүүргийн Тамгын газар, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, дүүргийн Бүртгэлийн хэлтэс хамтран “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагааг зохион байгууллаа.
Баянзүрх дүүрэг нь эх оронч үзэлтэй ёс уламжлал, зан заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархдаг, бүтээлч хөдөлмөрч залуу үеийг төлөвшүүлэхэд энэ ёслолын арга хэмжээг нэн чухал гэж үзэн жил бүр зохион байгуулдаг билээ.
Уг арга хэмжээг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг нээж үг хэлэхдээ: “Хүн амжилтад хүрэхэд чин сэтгэл, нөр их хөдөлмөр хүчин чармайлтгүйгээр амжилтад хүрэх боломжгүй байдаг юм. Тиймээс хүүхдүүд, залуучууд та бүхэн хөдөлмөрч, зүтгэлтэй, сэтгэлтэй байх ёстой. Аливаа зүйлийг томоор мөрөөдөж, түүнийхээ төлөө хүчин зүтгэж хичээвэл хүсэл мөрөөдөл хэзээ нэг цагт заавал биелдэг юм. Энд хүрэлцэн ирсэн залуучууд маань үе тэнгийн нөхөддөө үлгэр дууриалтай хуулиа дээдэлсэн, шударга, хариуцлагатай иргэд болж төлөвшинө гэдэгт итгэлтэй байна. Та нартаа эрүүл энх, аз жаргал, эрхэм дээд бүхнийг хүсэхийн хамт сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг ерөөе.” хэмээлээ.