Улсын онцгой комиссын 29 дүгээр хурлын тэмдэглэл
2020-09-22

Улсын онцгой комиссын 2020.09.14-ний өдрийн 29 дүгээр хуралдаанаар улсын хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих хугацааг 2020.10.31-ний өдрийг дуусталх хугацаагаар сунгасан. Мөн соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газрууд Коронавиуст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлтийн чиглэлээр мэргэжлийн байгууллагуудаас гаргасан заавар, зөвлөмжийн хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулж болохоор шийдвэрлэсэн байна.