БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛЛОО.
2020-09-29

2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаан 60,5 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж баталлаа. Үүнд:

  • Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрыг хүүхдийн эмнэлэг болгох тухай
  • Газрын төлбөрийн үнэлгээний зэрэглэл /бүс/, газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх тоон утгыг тогтоох тухай, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 25 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэж хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа.