Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр хуралдуулахаар товлолоо.
2020-11-17

2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид цахим хурал хийлээ. Тэргүүлэгчдийн хурлаар:

• Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хороод байгуулах, хороодын ажиллах журмыг боловсруулах ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах

• Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдааныг хуралдуулах тухай (Хуралдаанаар 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэнэ)

• Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох ажлын хэсэг байгуулах тухай

• Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн баталлаа.