Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаан цахимаар болж өндөрлөлөө.
2020-11-25

Цахим хуралдаанд 43 төлөөлөгчөөс 42 төлөөлөгч оролцсон.
Цахим хуралдаан "Ковид-19" халдварт өвчин тархаж "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн" энэ цаг үед олон нийтийг цуглуулахгүй, төрийн ажлыг тасралтгүй явуулах зорилгоор хуралдлаа.
Хуралдааны эхэнд Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд дүүргийн Онцгой комиссын дарга Н.Баярмөнх цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээ, мэдээллийг төлөөлөгчдөд танилцууллаа.
Ээлжит бус 2 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж баталлаа.
1. "Дүүргийн 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" мэдээллийг танилцуулж төлөөлөгчдийн олонхийн саналаар баталлаа.
2. "Дүүргийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай" мэдээллийг танилцуулж төлөөлөлгчдийн олонхийн саналаар баталлаа.
3. Дүүргийн ИТХ-ын дэд дарга томилох асуудлыг хэлэлцэж төлөөлөгч Л.Мөнхжаргалыг олонхийн саналаар сонголоо.